Menu Close

Танд туслая

Цаг бүртгэл, нэвтрэх төхөөрөмж, програм хангамж

Цаг бүртгэл, нэвтрэх төхөөрөмж болон ашиглаж байгаа програм хангамжийн талаар тусламж авах бол танд дараахь байдлаар хандаж болно.

  • Утсаар болон мэйлээр дуудлага өгөх. Энэ тохиолдолд ашиглалтын хугацаа болон бусад шалтгаанаас хамааран төлбөртэй болон төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ.
  • Өөрийн биеэр ирж үзүүлэх буюу зөвлөгөө авах. Энэ тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг манай компаниас авсан тохиолдолд үнэгүй зөвлөгөө өгнө. Засвар тухайн гүйцэтгэл болон баталгаат хугацаанаас хамаарна.
  • Програмын талаар зөвлөгөө авах бол интернэтээр  teamviewer програм ашиглан үйчилгээ үзүүлнэ. Энэ үйлчилгээ нь баталгаат хугацаа болон болон гэрээний нөхцлөөс хамааран төлбөртэй эсвэл төлбөргүй байна.

Татаж авах холбоосууд

Хэрэглэгч та өөрт хэрэг болох гарын авлага болон програмыг доорхи холбоосуудаас сонгон татаж авна уу.

ZKTime 5.0 цаг бүртгэлийн
програм татаж авах /43mb/
Код: 123456

Ажилтныг цаг бүртгэгч
дээр хэрхэн бүртгэх вэ?
/0.5mb/

ZKTime 5.0 цаг бүртгэлийн
програмын заавар татаж авах
/2.5mb/

Шинэчлэл, өөрчлөлтийн талаар

  • Цаг бүртгэлийн програм нь ZKTeco компанийн өөрийн гаргасан ZKTime 5.0 програм бөгөөд энэ програмын сүүлийн хувилбар буюу ZKtime 5.0 Version 4.89 Build 159 хувилбарыг 2018 оны 1 сарын 15-нд орууллаа.
  • 2018 онд iClock360, IN01, F18 хуруугаар цаг бүртгэгч, uFace102, uFace402 нүүр, хуруугаар цаг  бүртгэгч төхөөрөмжүүд нь шинэ платформ руу шилжиж, мөн цэс болон дууны файл нь Монгол хэлтэй болж байгаа учраас програмын болон төхөөрөмжүүдийн гарын авлага удахгүй шинэчлэгдэж бэлэн болно.

Хүмүүсийн нийтлэг асуудаг асуултууд болон тэдгээрийн хариултыг доорх товч дээр дарж харна уу.