Menu Close

Гүйцэтгэсэн ажлууд

Таванбогд Фүүдс Пицца ХХК. Дуудлагын төвөөр захиалга авах болон хүргэлтийн үйлчилгээний систем/Call center Order Management System/-ийн програм. Пицца захиалах дуудлагын төвийн дугаар 7555-5555. 

“Чингис хаан” ОУНБ. Нисэхийн  буудлын аюулгүй ажиллагааг хангах зорилгоор нэвтрэх хаалга гарцуудад хяналтын иж бүрдэл систем суурилуулав. 

“Монголын цахилгаан холбоо ХК. 50,000 хэрэглэгчийн дуут шуудангийн үйлчилгээний иж бүрдэл системийн програмын ажлыг хийж гүйцэтгэв.

Төмөр замын өртөө зөрлөгүүдэд гал тэрэгний болон сэлгээ, ДНЦ, диспетчерийн яриаг олон сувгаар бичих системийг бий болгож, радио станцуудын яриаг нэг сувгаар бичиж, тэжээлийн болон гаднын нөлөөнөөс хамгаалах хэлхээг зохион бүтээж хийснээр энэ шийдэл 15 жил найдвартай ажиллаж байна.

Төв аймгийн Алтанбулаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Хөвсгөл аймгийн Зуунмод, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумдад нисэхийн радарын радомыг угсарч суурилуулав.

Хэрвээ таны бизнест шинэчлэл хэрэгтэй бол бидэнд хандана уу
Бид танд шийдэл санал болгоё